ЧАНАРТАЙ

БҮТЭЭГДЭХҮҮН

+

МЭРГЭЖЛИЙН

ҮЙЛЧИЛГЭЭ

Бид танд дараах чиглэлүүдээр үйлчилгээг үзүүлнэ:

Ресторан, Зоогийн газар, кафе, кофе шоп, паб, бар зэрэг нийтийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ болон Зочид буудал зочлох үйлчилгээний (HoReCa)  бизнесийн байгууллагуудад шаардлагатай хүнсний бараа бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмжийг ханган нийлүүлж, худалдан борлуулах, мэргэжлийн сургалт, засвар үйлчилгээ үзүүлэх, гадаад дотоод худалдаа эрхлэх

Бүтээгдэхүүнүүд

althaus_logo.png

HoReCa буюу өндөр зэрэглэлийн зочид буудал, ресторан,кафед зориулсан дээд зэргийн чанартай премиум брэнд цай

ad02.jpg

100% Арабика дээд зэргийн Спешилти кофе

Байгалийн цэвэр жимсний

пюрэ- консервантгүй, амт,

будаг оруулагчгүй

ad03.jpg
ad04.jpg

Олон үйлдэлт, уурын солилцоотой шарах шүүгээ

ad05.jpg

Олон үйлдэлт, өндөр хурдны

шарах шүүгээ

Д.Бүжинлхам

Серкл Солюшн компанийн
Гүйцэтгэх Захирал

Цай, кофены хэрэглээ, түүгээр үйлчлэх соёлын хөгжил, өөрчлөлт миний сонирхлыг маш ихээр татдаг. Сайхан амттай, сайн чанарын цай болон кофег ууж байх тэр мөчид би энэ 1 аяга цай, кофе намайг уух хүртэл хэрхэн бий болдог, цайны навч болон кофены ногоон үрийг нь хаанаас авчирж, бэлтгэж үйлдвэрлэн энэ бүтээгдэхүүн бэлэн болсон бол гэж бодогдсон тэр үеэс би энэ ажилдаа дуртай болсон. Тиймээс ч би харилцагч, үйлчлүүлэгч нартаа олон жилийн туршлагатай цай, кофены мэргэжилтнүүдийн ур чадвар, мэдлэг, туршлага, чанар шингэсэн дээд зэргийн ALTHAUS цай, ATLAS кофег ханган нийлүүлж, цай, кофены соёлын тухай илүү ихийг хамтдаа таньж мэдэн, хөгжихийг хүсэж байна

Б. Ганбилэг

Бариста, Худалдааны менежер

Хурдацтай хөгжин буй өнөөгийн зах зээлд бат байр суурьтай зогсох уух зүйл бол кофе гэж би боддог. Бариста, бартендерээр ажиллаж байсан үеийн хэрэглэгч буюу үйлчлүүлэгчийн хувьд шилдэг арабика үрийн specialty кофег үйлдвэрлэгч ATLAS брэндийн холимог үрийн эспрессо хольц, дан үрийн кофенууд нь надад үнэхээр мартагдашгүй амт, мэдрэмжийг үлдээж чадсанаар би энэ кофенд дурлах болсон.

 

Орон орны кофены онцлог амт, үнэр, жимсний амтыг тодотгож хуурсан баялаг амт бүхий кофег ялгаж танин ууж, амталж байхдаа бикофены утгыг ойлгосон ба миний амьдралын шинэ үе эхэлсэн билээ. Кофе бэлтгэх, үйлчлэх стандартыг цаг үргэлж баримталж, сахихыг хичээн, багийнхантайгаа болон кофенд дурлагсад, мэргэжилтнүүдтэй өөрийн мэдлэг,  ур чадвар, туршлагаа байнга хуваалцаж ажиллахыг эрмэлздэг.  Тиймээс би энэ Atlas Coffee багт нэгдсэн. 

Ө.Мөнхсайхан

Ерөнхий тогооч, Номадсын Сүлжээ Ресторан

Сүүлийн үед тогооч миний хувьд гал тогоонд ашиглагддаг уламжлалт хэд хэдэн төхөөрөмжийг шууд орлох, маш бага зайд технологийн олон төрлийн үйлдлийг хийж чаддаг Convotherm олон үйлдэлт шарах шүүгээнд хоолоо бэлтгэж хийж эхэлсэнээс хойш хоол хийх хүсэл, сонирхол улам ихээр нэмэгдэж энэ ажилдаа зүрх сэтгэлээ бүрэн зориулдаг болсон доо.

 

Convotherm шарах шүүгээний өглөөний цайны цэс, өдрийн хоол, оройн хоол, бүр нарийн боов зэрэг бараг бүх хоолыг хийж болж байгаа програмчлал нь технологийн дэвшил, өөрчлөлтийг мэдрүүлж, цаг заваа үр дүнтэй ашиглах боломжийг олгож байгаа нь надад маш их таалагддаг.

Хаяг

+976 8806-6916 

info@circlesolution.mn

Сүхбаатар дүүрэг, 6р хороо, Бага Тойруу, 24-р байр, Улаанбаатар хот 14201

ажлын цаг:

Да - Ба гарагуудад 09:00 - 18:00

Бямба, Ням гарагт амарна.

Меню

Сошиал хаяг

© 2019 by Circle Solution LLC. All rights Reserved. Ulaanbaatar, Mongolia