Бидний тухай
Серкл Солюшн ХХК-нь 2018 оны 09 сард ресторан, зоогийн газар, кофе шоп, паб, бар, кафе, зэрэг нийтийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ болон зочид буудал зочлох үйлчилгээний (HoReCa) бизнесийн байгууллагуудад шаардлагатай хүнсний бараа бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмжүүдийг ханган нийлүүлэх, мэргэжлийн сургалт, зөвлөгөө, засвар үйлчилгээ үзүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан.
Бид хэдийгээр шинэ залуу компани хэдий ч үүсгэн байгуулагч болон гүйцэтгэх удирдлага, залуу баг хамт олныхоо гадаад, дотоод худалдааны салбарт ажиллаж байсан олон жилийн туршлагын үр дүнд олон улсад алдартай, чанартай брэндүүдийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч буюу дистрибьютерийн эрхтэйгээр ажиллаж байна.

Бид:
-
Германы алдарт 60 жилийн түүхтэй, дээд зэргийн ALTHAUS цай, болон түүний дагалдах хэрэгслүүд
-
ОХУ-н 10 жилийн түүхтэй Партнер компанийн үйлдвэрлэсэн дээд зэргийн ATLAS кофе, болон дагалдах хэрэгслүүд
-
ОХУ-н 10 жилийн түүхтэй Партнер компанийн үйлдвэрлэсэн байгалийн цэвэр жимсний FINEBERRY нухаш, пюрэ
-
Америкийн Welbilt компанийн Герман улсад үйлдвэрлэсэн CONVOTHERM шарах шүүгээ
-
Америкийн Welbilt компанийн Англи улсад үйлдвэрлэсэн MERRY CHEF олон үйлдэлт шарах шүүгээ
-
Итали улсад үйлдвэрлэсэн COLDLINE брэндийн хөргөгч, хөлдөөгч
-ийг импортлон оруулж, Монголын зах зээлд хэрэглэгчддээ санал болгон нийлүүлж, сургалт зөвлөгөө, засвар үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.