Loose tea - gladly.

Preportioned - even better!

PYRA PACK

Loose tea in pyramid bag, pre-portioned for a tea glass. Available in 15 delicious varieties.

Цай нь хар, ногоон, цагаан гэсэн төрөл байдгаас гадна, ургамал, жимсээр ч цайг гаргаж авдаг бөгөөд төрөл
бүрийн нэмэлт зүйлсээр амтыг нэмэгдүүлэн ууж болдог.
Цай болгон өөрийн гэсэн давтагдашгүй шинж чанар-
тай байдаг ба
АЛТХАУС цай нь хүнд байдаг шиг өөрийн
гэсэн зан чанаруудыг шингээсэн цай юм.

Дэлхий дахины цайны соёлын зуу зуун жилийн уламжлал, мэдлэг дээр үндэслэн Герман, Орос, Америкийн мэргэжилтнүүд бүтээгдэхүүний өндөр чанар, орчин үеийн
үйдвэрлэлийн аргачлалыг цайны гайхалтай найрлага
болон шинэлэг загварын концепцитой хослуулан дээд
зэрэглэлийн зочид буудал, зоогийн газарт зориулсан
төслийг цаг үетэйгээ нийцүүлэн боловсруулсан билээ.
Ингэж л
АЛТХАУС өөрийн гэсэн зан чанартай, онцгой
цай болдог.

АЛТХАУС

АМТ ЧАНАР БА ҮНЭ ЦЭНЭ

Туршлага бол хамгийн үнэ цэнэтэй зүйл. Туршлага бол цаг хугацаа, хичээл зүтгэл, хүсэл эрмэлзлийн бодит тусгал юм. АЛТХАУС нь 40-өөд жилийн туршлагатай цайны мэргэжилтнүүдтэй залуу компани юм. Мэргэжилтнүүд маань шилдэг цайны тариалангийн бүсийн талаарх нарийн мэдрэмж бүхий мэдлэг болон бүтээгдэхүүний чанарыг үнэлэх ур чадвараа хослуулан ажилладаг. Нарийн арга технологиор үйлдвэрлэгддэг, олон төрлийн сонголттой шинэлэг, гойд сайн АЛТХАУС цайнуудыг дэлхий даяар олон хүмүүс уух дуртай байдаг.

 

АЛТХАУС орчин үеийн катеринг, өндөр зэрэглэлийн зочид буудлын үйлчилгээний эрэлт хэрэгцээнд тохируулсан чанарын шинэ стандарт, нөхцлийг бий болгосон билээ.

 

Бидний цайны төлөөх хүсэл хязгааргүй юм. Бид энэ дэлхийн бүх хүнийг өнө эртний түүхтэй цай хэмээх ундааг таашаан хүртэж, байнгын хэрэглээгээ болгоосой хэмээн эрмэлздэг. Манай олон улсын төлөөлөгчид бол шинэ цагийн цайны соёлыг түгээгчид билээ. Манай олон үндэстний онцгой амттай 100 гаран нэр төрлийн цайнууд 40 гаран оронд нийлүүлэгддэг.

ALTHAUS

Ралф Янэки

Гүйцэтгэх захирал,

Цай амталгааны мэргэжилтэн

/Tee-Taster/

“Цай бол дэлхий даяар усны дараагаар ордог, хамгийн өргөн хэрэглэгддэг ундаа юм. Манай цайг хэрэглэхэд ямар ч хэцүү зааварчилгаа байдаггүй. Тэр зөвхөн өөрийн онцгой чанар болон гайхалтай амтаараа үнэлэгддэг”.

Райнар Шмитхольц

Борлуулалтын

захирал

“Манай үйлчлүүлэгчдэд нэг л нийтлэг зүйл байдаг, энэ бол тэд бүтээгдэхүүний өндөр чанарыг эрхэмлэдэгт оршино. Зөвхөн цайн дээр биш манай дагалдах хэрэгслүүд нь онцгой содон, цэмцгэр, тааламжит хэв маягтай учир хэрэглэгчдийн маань интерьер дизайнд маш
сайн тохирдог”.

Меню

Сошиал хаяг

© 2019 by Circle Solution LLC. All rights Reserved. Ulaanbaatar, Mongolia