top of page

Онцгой амт чанартай

төгс кофе

360°

Та бүхэн манай онцгой үрийн 360° төгс амт бүхий кофеноос кофе хуурагчдын сэтгэлээ шингээсэн нарийн ур чадвар, цаг зав, хуримтлуулсан туршлага, хэв маягийг амтлах ба халуун орны муссон  салхины үнэр, мөнх ногоон ойн үдшийг санагдуулам мэдрэмжийг авна.

Тод

Өвөрмөц

Шинэ

Нэг уут бүрээс кофе үр ургадаг газар зүй, бүс нутгийн онцлогийг нээнэ

12.png

Аяга кофе бүрээс давтагдашгүй тод амтыг мэдрүүлэх Atlas кофег бид хамгийн өвөрмөц сортын үрийг шилж сонгож хийдэг юм

Үйлдвэрлэгчээс шууд

нийлүүлдэг

Кофе үр тариалагч, фермерүүдтэй урт удаан хугацаанд тууштай хамтран ажилладаг учир сэтгэл зүрхээ кофенд бүрэн зориулсан үйлдвэрлэгчээс кофенд дурлагсдын кофег гарган авдаг.  Хамгийн сайн кофег олохын тулд кофе тариалангийн талбайнуудаар зочилж  хамгийн чанартай дээд зэргийн шилдэг сортыг нь сонгож үйлдвэртээ шууд хүргүүлэн шинээр нь авдаг.

Өвөрмөц ростерыг /хуурагч машин/

өвөрмөц кофенд

Дэлхийн шилдэг мэргэжилтнүүдийн нэг АНУ-ын Diedrich Roasters компанийн ростер -хуурагч машинд бид Atlas Coffee-г хуурдаг. Diedrich хуурагч нь инфра улаан туяагаар кофены үрийг маш нарийн хуурдаг бөгөөд энэ нь кофены байгалийн цэвэр өвөрмөц амтыг хадгалдаг. Тус ростер нь ухаалаг үйлдэлтэй тул хуурах ажиллагааг бүрэн хянах Zenyth системийг давхар суурилуулсан байдаг.

irroaster.png
bottom of page