

Convotherm 4
Таны хэрэгцээнд зориулан бүтээв
easyTouch® болон easyDial™ – 2 загвар, тус бүр 7 хэмжээ

Convotherm
Таны зоог - бидний эрхэм зорилго
Convotherm-комби шарах шүүгээг ашиглан хоол хийж байсан хүн бүхэн салбарын түүчээ болсон энэхүү шарах шүүгээнүүд тэдний хоол хийх урам зоригийг нэмж, чанартай, сайхан хоол хийх хүслийг улам бадрааж байдгийг гэрчилнэ.
“Таны зоог, бидний эрхэм зорилго”.
Энэ бол бидний ажлын утга учир, эрмэлзлийн маань эх уурхай, хэрэглэгчдийн олон төрлийн хүсэл сонирхолд нийцсэн хамгийн шилдэг уурын солилцоотой шарах шүүгээ хийх амлалт юм.
Convotherm 4 таны гал тогоонд мэргэжлийн дүр төрхийг бүрдүүлж, өнгө үзэмж нэмнэ. Маш цэвэрхэн харагдацтай энэ төхөөрөмж нь өндөр зэрэглэлийн технологийг хэрэглэхэд хялбар байдал, эрүүл ахуйд төгс нийцсэн хийцлэлтэй хослуулав.
Бүх л хэмжээ, загварын Convotherm-үүд нь өдөр тутмын хоол, үйлдвэрлэлд бодит үр дүнг гаргах хоорондоо уялдаа холбоо сайтай, мэдрэмж сайтай үйлдлийн системээр хангагдсан Уураар солилцоотой шарах шүүгээ нь 7 янзын хэмжээтэй, хэмжээ тус бүр 4 үндсэн хэсгээс бүрдэх 2 хянах самбарын сонголттой бөгөөд эдгээр шарах шүүгээнүүдийн хэмжээг томосгож багасгаж болдог байдлаар зохион бүтээсэн. Ингэж тохиромжтой дизайн, олон үйлдэлт байдлыг 1 дор хослуулснаар энэ салбартаа хувьсал авчирсан бүтээгдэхүүн болж байгаа юм.
Convotherm брэндийн уурын солилцоотой шарах шүүгээ бүр нь таны ажлын чанар, бүтээлч байдал, хэрэглээнд нийцсэн байдлыг дэмжих зорилготой хэрэглэгчдийн маань ажлын өдөр бүр, үргэлж амжилттай байхын төлөө бүтээгдсэн.


Convotherm 4
Таны хэрэгцээнд зориулан бүтээв
Хэрэглэгч таны хэрэгцээ, шаардлагыг анхааралтай судлаж, гал тогооны бүх Шаардлагад нийцүүлэн Convotherm 4 загварыг хөгжүүлэв.
2 төрлийн хяналтын удирдлагатай easyTouch болон easyDial™ сонголттой загварууд нь таныг хүссэнээрээ удирдах боломжийг олгоно:
-
Бүрэн автомат эсвэл бүрэн өөрийн сонголтоор удирдах боломж.
-
Аль ч үйлдэл нь ажиллахад тань хялбар, ээлтэй байлгахад чиглэсэн.

Шинэ загварын Convotherm 4 нь ил гал тогоотой газар хамгийн тохиромжтой.
“Функцдээ нийцсэн хэлбэр” буюу цэмцгэр хийцийг мэдрэмжтэй ажиллагаа, хэрэглэхэд хялбар энгийн үйлдэлтэй хослуулах зарчмаа үргэлж баримталж хөгжүүлсэн төхөөрөмж юм.
Дахин шинэчлэв: Оновчтой
хийцтэй, цэвэрхэн загвар
Уян хатан, найдвартай цэвэрлэгээний
шинэ стандарт
Үйлдвэрлэлийн өртөг бага тул байгаль орчноо хамгаална
Таны хоол хийх үр дүнд төвлөрсөн
Ватт, литр бүхэн үнэтэй. Convotherm 4 нь өмнөх P3 загвартай харьцуулахад усны болон эрчим хүчний хэрэглээгээр хол илүү хэмнэлттэй болж хөгжсөн.
Түүнчлэн таны Convotherm 4 бол гидроэлектрик цахилгаан, биомасс шатааж дулаанаа гаргаж авдаг үйлдвэрт үйлдвэрлэсэн төхөөрөмж юм. Бүр эхлэлээсээ төгсгөл хүртлээ байгаль орчинд ээлтэй.
ConvoClean+™ болон ConvoClean ™ цэвэрлэгээний үйлдлүүдийн тусламжтайгаар хамгийн бага зардлаар хамгийн уян хатан цэвэрлэгээг хийх боломжтой.
Бүрэн автомат учир: Цэвэрлэгээг эхлэхийн тулд ямар нэг химийн бодистой хүрэлцэх шаардлага гарахгүй. Цэвэрлэгээний хэд хэдэн сонголттой эдгээр цэвэрлэгээний функцууд нь хэрэглэгчийн төрөл бүрийн хэрэгцээнд төгс нийцнэ.
Домог үргэлжилсээр!
3-р үеийн Advanced Closed System+ (ACS+) нь төгс төгөлдөрийг танд санал болгож байна. Таны онцгой тэр л шаардлагад нийцсэн хоол хийх бүх үйлдлийн гайхалтай жигд үр дүнг Advanced Closed System+ бүтээнэ
easyTouch® болон easyDial™
төрлийн загвар, тус бүр 7 хэмжээ

6.10 easyDial™

10.10 easyDial™

6.20 easyTouch ®

10.20 easyTouch®


12.20 easyDial™
20.10 easyTouch®

20.20 easyDial™
Дахин шинэчлэв:
Оновчтой хийцтэй, цэвэрхэн загвар
Өнгө үзэмж төгөлдөр Convotherm 4 нь таны ил гал тогоонд гайхалтай тохирно. Бид“Функцдээ нийцсэн хэлбэр” зарчмыг хөдлөшгүй баримталдаг ба энэ нь ухаалаг мэдрэмжтэй удирдлага, ажиллагааны шинэ стандартыг цэмцгэр дизайнтай хослуулсан.

easyTouch® – удирдлагын самбар
Уурын солилцоотой шарах шүүгээний зах зээлд хамгийн анх full-touchscreen нэвтрүүлсний хувьд Convotherm брэнд нь энэ удаад төхөөрөмжийн удирдлагыг ая тухтай байдлын шинэ цар хүрээг тодоррхойллоо. Convotherm 4-ийн easyTouch®нь хамгийн сүүлийн үеийн touch удирдлагыг 9 инчийн full-touchscreen дэлгэцээр танд хүргэж байна.
-
Press&Go+ : Түргэн сонгох товчлууруудын тусламжтай хамгийн зохистой хэлбэрийн дулааны боловсруулалтыг автоматаар хийх. Хэмжээ, болц, гүний температур гэсэн сонголтуудыг нэг бүрчлэн сонгох шаардлага
огт байхгүй
-
Integral Press&Go тухайлсан нэг менежерийн юм уу багийн сонголтуудтай, сүлжээ ресторануудад гайхалтай зохицно.
-
Олон төрлийн давуу талтай дахин халаах горим нь a la carte, plate banquet болон буффет зэрэгт онцгойлон зориулагдсан
-
Гараас үйлдэл өгөх
-
Засварын нарийн заавартай тул аливаа алдаа эндэл гарсан нөхцөлд шаардлагатай тусламжаа хурдан хүлээн авч чадна
-
Дээд тал нь 20 алхам бүхий 399 хоолны горим/заавартай
-
Дэлгэц дээрх Тусламж нь нэртэй видео функцтэй
-
TrayTimer - Хамгийн дээд талаас хамгийн доод талын лист хүртэл бүгдийнх нь цагийг тус тусад нь тохируулах боломжтой
-
Cook&Hold : Дулааны боловсруулалтын дараа температур автоматаар тодорхой хэмжээгээр буурна. Энэ нь дулааны боловсруулалт болон халуун барих ажиллагааг нэг дор явуулах боломжтой болгож байгаа юм.
-
Delta-T боловсруулалт/LT боловсруулалт: Шөнийн горим гэх мэт хамгийн зөөлөн хэлбэрийн боловлсруулалыг хийнэ.
-
3 өнгийн мэдэгдэх гэрэл нь процесс хаанаа явж байгааг илэрхийлнэ. Шар “бэлтгэж байна”, улаан “боловсруулалт хийж байна”, ногоон нь болсон
easyDial™ – удирдлагын самбар
easyDial бол Гар ажиллагаатай удирдлагын шинэ стандарт
Та өөрийн зохиосон хоолны жорыг боловсруулж хурдтайгаар удирдах ухаалаг загварт нь талархгүй байхын аргагүй
Бүх функцуудыг нэг дор харах боломжтой. Та цаг үргэлж Covnotherm-Dial (C-Dial) хяналтын самбарын төвд байрлах гэрэлтэй, том дижитал дэлгэцийн тусламжтайгаар холоос ч болж байгаа процессийг харах боломжтой.
-
easyDial™ дахин халаах горим: Бүтээгдэхүүнийг хамгийн зөв цэг хүртэл нь халаана
-
99 хоолны жор
-
C-Dial болон Tricolor Үйлдлийн шинэ функци
-
The TriColor мэдэгдэх гэрэл нь процесс хаанаа явж байгааг илэрхийлнэ. Шар “бэлтгэж байна”, улаан “боловсруулалт хийж байна”, ногоон нь болсон.


USB оролт
Хянах самбарын урд талд байрласан.
USB төхөөрөмжийг залгахад хялбар ба салгахад өөрөө-хаагдах хаалт нь ус үсрэхээс хамгаалж IPX5 хамгаалалт нь автоматаар хаагдана.
-
Хоолны жор болон зургыг оруулах, шинэчлэх, НАССР өгөгдөлийг татаж авахад хялбар

Үл үзэгдэх хаалга*
Convotherm-ийн энэ инноваци нь ажлын байрны зай талбайг хэмнэх, хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулна:
-
Ажиллах үеийн хөдөлгөөн, шилжилтийн эрх чөлөө
-
Шарах шүүгээний доторх дулаанаас үүдсэн түлэгдэлт, гэмтэл зэргээс бүрэн сэргийлэгдэнэ.
-
Зай талбай багатай байсан ч том хэмжээтэй уурын солилцооны шарах шүүгээнд дугутай листний тавиурыг хялбархан суурилуулах боломжтой

Урьдчилан халаах гүүр
Газарт байрлуулдаг Convotherm 4-ийн стандарт бүрэлдэхүүн хэсэг:
-
Хаалганы хүрээ рүү автоматаар нугалагдаж орно.
-
Тохирсон тэрэгтэй тавиургүй байсан ч богино хугацаанд урьдчилан халаах боломжтой
-
Дулааны алдагдалгүй
-
Аюулгүй байдлыг хангасан

HygienicCare
Convotherm-ийн эрүүл ахуйн шинэ концепци нь ажилтны гар хүрэлцдэг бүх үндсэн хэсгүүдийг болох хяналтын самар, хаалганы бариул, хуйлагддаг гар шүршүүр зэргийг мөнгөний ион агуулсан шинэ төрлийн антибактериал материалаар бүрсэн явдал юм:
-
Үйл ажиллагааны төвд байдаг бүх хүрэлцэх гадаргуунууд эрүүл ахуйн шаардлагад нийцлээ.
-
Байнгын бактерийн эсрэг үйлчлэл
-
Бактерийн дамжин бохирдолыг бууруулна.
Дулаан боловсруулалтын үр дүнд төвлөр
ACS+ систем нь Convotherm 4 загваруудад дулаан боловсруулалтын хамгийн өндөр үр дүнг бий болгоно. Уурын солилцоотой шарах шүүгээнд төгс уур үүсч, автомат чийглэг тохируулга нь үүссэн дулааныг жигд, хурдан дамжуулдаг. Энэ нь шарах шүүгээн дотор ногоо, мах, загас, жигнэсэн бүтээгдэхүүн, хөлдүү, хагас боловсруулсан болон шинэхэн бүх бүтээгдэхүүнийг боловсруулахад тохиромжтой. Төхөөрөмжийг бүрэн ачааллаар нь ажиллуулсан ч жигд болцтой, шүүслэг, шаржигнасан төгс амтыг бий болгоно.
ACS систем нь хайруулын тавагны таг шиг ажиллаж, дулаан болон чийгийг барьсанаар температур богино хугацаанд нэмэгдэж, шаардлагатай цахилгаан болон усныг хэрэглээг илүү хэмнэнэ.
Шинэ үеийн ACS+ систем үүнээс ч илүүг хийж чадна:
Агаарын оролт, гаралтын ухаалаг идэвхитэй хяналтыг ашигладаг. Эцэст нь хэрвээ соусыг багасгая гэвэл хайруулын тавагны тагын нь авахад хангалттай.
Crisp&Tasty
Конвекцийн горим нь бүтээгдэхүүнийг хамгийн богино хугацаанд гадна талыг нь супер-шаржигнасан, дотор талыг нь шүүслэг зөөлөн болгоно.
-
Чийглэг тохируулах 5 түвшин
-
5 түвшинг гар удирдлагаар болон програмчилж болно.




BakePro
Конвекцийн горим нь бүтээгдэхүүнд тохирох чийглэгийн хэмжээг сонгох ба Convotherm нь шаардлагатай амрах хугацааг автоматаар нэмнэ.
-
Уламжлалт жигнэх 5 түвшиний функц
-
Жигнэх, амраах хугацааг сайтар тохируулж хийсэн бүтээгдэхүүн нь уламжлалт гэрийн аргаар хийсэн мэт болно
-
Хөлдөөсөн бүтээгдэхүүнийг урьдчилан гэсгээх шаардлагагүй
-
Олон түвшинт жигнэмэл гурилан бүтээгдэхүүний жорыг програмчилах боломжтой
Сэнсний хурд
Давхраат зуурмаг гэх мэт хамгийн мэдрэг бүтээгдэхүүнийг ч боловсруулна:
-
Сэнсний хурд – 5 түвшинтэй
-
Шаардлагатай бол тохируулгыг байнгын горимд програмчлах боломжтой
-
Шарах шүүгээг бүрэн ачааллаар нь ажиллуулсан ч жигд болцтой, төгс бүтээгдэхүүн бэлтгэнэ.
HumidityPro
Нэмэлт автомат удирдлага нь уураар жигнэх горимын үед хамгийн багадаа 30°C хэмтэй үед ч чийглэгийг тохируулах боломжтой:
-
Чийглэгийг 5 түвшнд тохируулна
-
Таны шаардлагад яв цав нийцэх супер чийглэгтэй, шүүслэг бүтээгдэхүүн
-
Хувиар илэрхийлсэн үзүүлэлт оруулах шаардлагагүй
-
Бүтээгдэхүүнийг халуунаар барихад тохиромжтой

Жигнэх: Жигнэх бүх процессын туршид систем бүхэлдээ битүү байж 30°C-130°C хэмд жигнэх боловсруулалтыг хамгийн үр өгөөжтэй хийнэ. Загас, гурилан зуурмаг, ногоо зэргийн витамин болон өнгийг хадгалж, исэлдэлтийг багасгана.

Конвекци: 30°C хэмээс эхлэн хаалттай системд бүтээгдэхүүний өөрийн чийглэг нь богино хугацаанд чийгт уур амьсгалыг үүсгэж боловсруулж байгаа бүтээгдэхүүний гүнд жигд дулааныг шингээж өгдөг. Өөрийн шаардлагад нийцүүлэн бүтээгдэхүүнийхээ шаржигнасан, хайрст бүрхүүлийг Crisp&Tasty функц ашиглан тохируулна.

Комби-жигнэх: 30°C хэм ээс эхлэн автомат чийггшүүлэх горим. Бүх л дулааны боловсруулалтын туршид систем битүү байх болно. Бүтээгдэхүүнд тохиромжтой амт, чийглэгийг шингээж өгнө. Бүтээгдэхүүний жингийн алдагдал маш багатайгаар зөөлөн, шүүслэг, сайхан амттай хоолыг бүтээнэ.

EasyDial™-ээр дахин халаах: Бүтээгдэхүүнийг яг л дөнгөж хийсэн мэт халаах боломжтой.
EasyTouch®: Өргөн цар хүрээ бүхий дахин халаах үйлдэл нь à la carte, менюний хоол эсвэл банкет, буффетний үед ашиглахад тухайлан зориулагдсан.

Холимог боловсруулалт
Хаалттай системийн домогт чанар:
Шарсан гахайн мах, кроссант, загас, хөлдүү ногоо болон мадейра бялуу зэргийг бүгдийг нь нэгэн зэрэг боловсруулах боломж.
Бүрэн дүүргэлт
Бүх төрлийн хэмжээтэй шарах шүүгээ нь тусгайлан зориулж бүтээсэн агаар сорох хоолойтой бөгөөд энэ нь агаарын жигд урсгалыг хангаж шарах шүүгээ дүүрэн байсан ч бүх л бүтээгдэхүүнийг жигд бор болтол боловсруулна:
-
Шинэ програм хангамжийн алгоритм нь хагас дамжуулагч төлвийн реле технологотой, сүүлийн үеийн агаарын урсгалын инженерчлэл болон дулааныг оновчтой дамжуулахад тусгайлан зориулагдсан ба эдгээр нь хөлдүү бүтээгдэхүүнээр бүрэн дүүргэсэн байсан ч шарах шүүгээний дотор талын температурын мэдрэг чадварыг сайжруулж, тохируулсан температурт хурдан хүргэдэг.
-
Шинэ үеийн Crisp&Tasty горим нь агаарын оролт, гаралтыг идэвхитэйгээр хянах ухаалаг удирдлагатай. Энэ нь хамгийн төвөгтэй дулааны боловсруулалт шаарддаг далайн гаралтай мах зэргийг хайрах, шарах үйлдлийг хурдан, найдвартай боловсруулах боломж олгоно.
Оновчтой үр дүн болон хамгийн өндөр чанарыг хүртэх:
-
Гал тогооны үйл ажиллагаанд тохирсон илүү уян хатан
-
Шарах шүүгээний дотор хамгийн оновчтой орчныг үүсгэснээр хольж боловсруулж байгаа бүтээгдэхүүн бүрээс сайн үр дүнг хүлээн авах автомат чийгшүүлэлтийн ажиллагаа ACS+
ecoCooking*
Эрчим хүчний хэмнэлттэй горим нь удаан хугацааны боловсруулалт шаарддаг шарах (roast), үхрийн мөч шарах, том ястай мах шарах зэрэг ажиллагаанд нэн тохиромжтой:
-
Ялангуяа зөөлөн боловсруулалт хийх процесс нь бүтээгдэхүүний чанарыг сайжруулдаг.
-
ecoCooking горимыг 30°C болон түүнээс дээш хэмд конвекци болон комби-жигнэлт боловсруулалт идэвхижүүлэх боломжтой.
Цэвэрлэгээний уян хатан, найдвартай шинэ стандарт
ConvoClean+ & ConvoClean
Хамгийн уян хатан байдлыг хамгийн бага хэрэглээгээр. Ажиллагааны шинэ функц болон нэг удаагийн дозлогч нь цэвэрлэгээний бүх төрлийн хэрэглээнд бүрэн тохирно. Бүрэн автомат: цэвэрлэгээний процесс эхлэхэд ямар нэг химийн бодистой хүрэлцэх шаардлагагүй.
