

Convotherm Mini
Жижгүүдийн шилдэг нь
Овор хэмжээ багатай ч таны бүх шаардлагад нийцэх уурын солилцоотой шарах шүүгээ
Таны хэрэгцээ шаардлагад нийцэх уурын солилцооны шарах шүүгээ
Бүтээмж нь аливаа гал тогоог амжилттай ажиллуулахын үндэс болохыг дэлхийн шилдэг тогооч нар ухаарсаар уджээ.
Convotherm mini цуврал нь хамгийн жижиг орон зайд ч мэргэжлийн уурын солилцоотой шарах шүүгээг байрлуулж,
ашиглах боломжыг олгож байна. Та хамгийн бага эрчим хүч зарцуулж хамгийн өндөр бүтээмжээр амттай, өртөг багатай
хоол хийх боломжтой боллоо.

51.5 см

51.5 см
Convotherm mini – авсаархан ч мэргэжлийн
Шинэ үеийн “МИНИ” цувралдаа Convotherm брэнд нь төрөл бүрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд “Less is more” уриагаа дахин хэрэгжүүлж эхэллээ. “МИНИ” загвар нь ямар ч жижигхэн гал тогоонд багтахаар авсаархан мөртлөө гайхмаар их хэмжээний хоол боловсруулах боломжтой. Үнэхээр талархмаар ер бусын дизайнтай. Мөнгөлөг эвсэл хар өнгийн их бие, хар өнгийн удирдлагын самбартай, ажиглах цонх нь үнэхээр том, таны гал тогоонд өнгө үзэмж нэмнэ. Олон талт үйлдлүүдийг гүйцэтгэж чаддаг учраас “МИНИ” нь үнэнхүү “өв тэгш” загвар юм.
-
Тус төхөөрөмжийн хэмжээ нь эрчим хүчний хэрэглээг бүтээмждээ нийцсэн зохист хэмжээнд барина
-
1/1 хэмжээтэй листэнд болон бусад төхөөрөмжид бүрэн нийцнэ /6.06 минид 2/3 таарна/
-
2 төрлийн хянах самбар болох стандарт гар ажиллагаатай самбар болон бүрэн touchscreen‐тэй
-
EasyTouch® сонголтуудаас сонгох боломжтой
-
Зэвэрдэггүй ган болон хар гэсэн их биений өнгөний сонголттой
-
Шууд шахах технологи нь уурыг маш өндөр бүтээмжтэйгээр үүсгэдэг учир эрчим хүчний алдагдалгүй байдаг.
-
Дагалдах хэрэгсэлийн сонголт ихтэй; дагалдах хэрэгсэлийн брошураас харна уу
-
Хүчирхэг эд ангиудаас бүрдэх Convotherm‐ын чанар нь хамгийн удаан эдэлгээтэй төхөөрөмж юм.


Бүрэн автомат цэвэрлэгээ*
Цэвэрлэх ажиллагааг эхлэхэд бодистой харьцах, хүрэлцэх шаардлагагүй. “Express cleaning on the fly” гэх мэт шинэ түвшний үйлдлүүдтэй-бараг бүхпрограммд ажиллана.
Ажилуулахад хялбар
Автомат болон гар ажиллагааны үйлдлийн системүүдийн аль аль нь цаг болон эрчим хүчний хэмнэлтэйгээр хоол болон нарийн боовны боловсруулалт хийхэд зориулагдсан. Стресстэй ажлын өдөр ажилтны ачааллыг багасгах “мэдрэмжтэй” ажиллагаатай. Хуруугаараа товших төдийд л хүссэн үр дүнд хүрч удирдах, гүйцэтгэх боломжтой байна гэдэг
хамгийн сайхан нь.
Хоол хийх хамгийн шлдэг үр дүн
Хамгийн бага эрчим хүч зарцуулж хамгийн өндөр үр дүнтэйгээр шарах, гриллдэх, уураар жигнэх, au gratin болгох, гүн шарах, нарийн боов хийх, халаах зэрэг үйлдэл хийнэ.
Технологиор тэргүүлэгч:
Хэрэглэгчидтэйгээ хамтран хөгжүүлэв !
Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн 40 гаран жилийн туршлага хуримтлуулахад хамт байж, байнга харилцаж ирсэн хэрэглэгчиддээ талархаж байна. Convotherm нь хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд өөрсдийнхөө төхөөрөмжийг дээд
зэргээр тохируулдаг гэдэгээрээ алдартай. Convotherm mini загвар ч мөн адил 12 жилийн хугацаанд технологийн шилдэг шийдлүүд, хэрэглэхэд хялбар байдал, засвар үйлчилгээ бага шаарддаг зэрэг үзүүлэлтүүдээр онцгой амжилттай байгаа загвар юм.
Жижиг оврын уураар шарах шүүгээ – юунд ч, хэзээ ч, хаана ч
Авсаархан:
Авсаархан:
-
51.5 см өргөн нь ажлын талбарыг боломжит хэмжээнд хэмнэж жижиг гал тогоонд ч багтана.
-
Боловсруулалтын технологи: Жигнэх, уурын солилцоотой шарах, конвекц
-
Нэмэлт үйлдэлүүд: Шөнийн горим, Δ-T г о р и м , Crisp&Tasty /Шаржигнуур & Амтлаг/, BakePro, халаах
горим, жорын програм -
Жигнэмэл гурилан бүтээгдэхүүнд боловсруулахад төгс нийцнэ.
-
Хоол боловсруулах технологи ажилгааны өөрчлөлтийг хамгийн уян хатан хурдтай хийдэг.
-
TrayTimer үйлдэл нь цагийн дараалалтай ажилуудыг санаа зоволтгүй хийх боломж олгоно.
-
Таны ажиллах арга барилд төгс зохицоно.
-
Хөнгөн тул олон боломжтой. Катеринг, ил гал тогоо гэх мэт...
-
Хананд амархан олон янзаар суурьлуулж болдог.

Танд эмх цэгц, үйлчлүүлэгчид алдаа мадаггүй байдал
Мини загвар нь том ажиглах цонхтой учир дотор болж байгаа процесыг харах болмжтой. Та харах мэдрэмжээрээ хийж буй хоолоо хянах бололцоогоор бүрэн хангагдах бөгөөд ил гал тогоотой бол ажиглаж байгаа зочинд тань үзэх нүдний
таашаалыг бэлэглэх болно. Металл их бие (мөнгөлөг эсвэл хар) болон хар өнгийн удирдлагын самбар нь энгийн хэрнээ гоёмсог: Та easyTouch® эсвэл сонгодог стандарт удирдлагын самбаруудаас сонгоорой. MINI загварын ухаалаг хийц, найдвартай ажилгаа, хэрэглэхэд эвтэйхэн байдал нь талархмаар.

Бүрэн автомат цэвэрлэгээ: Илүү чухал хийх ажил байгаа л биз дээ!
ConvoClean систем нь бүрэн автомат ажиллагаатай ба бага хугацаа зарцуулах, хүний оролцоо бага байхад чиглэн хөгжүүлсэн болно. Цэвэрлэгээний шингэн нь “мини”-тэй хялбархан холбогдох ба тавиур дээрээ тавихад зай эзлэхгүйгээр
“далд орно”. Хамгийн гоё нь олон төрлийн цэвэрлэгээний горимтой. Жишээ нь шинэ “экспресс” цэвэрлэгээ нь маш хурдан 10 минутын цэвэрлэгээ хийнэ. Үнэхээр бүрэн автомат: Цэвэрлэгээний ажиллагааг эхлүүлэхэд бодистой хүрэлцэх шаардлага ажилтанд гарахгүй.

Хамгийн шилдэг хоолонд зориулсан мэргэжлийн функцууд
Шаржигнуур & Амтлаг
Конвекцийн горим дээр та хамгийн богино хугацаанд дотроо шүүслэг зөөлөн хэрнээ гаднаа шаржигнасан хоол бэлдэх боломжтой.
BakePro
BakePro нь 3 түвшинтэй жигнэмэл гурилан бүтээгдэхүүн боловсруулах горим юм. BakePro үйлдэл эхлэхээс өмнө шарах шүүгээг тохирсон хэмжээний уураар хангах ба үргэлжлүүлэн уурын хэмжээнд тохирсон фазууд ажиллах болно. Та
бүтээгдэхүүн тус бүртээ тохирсон боловсруулалтын үе шатуудыг өөрөө зохиож тохируулж болно.


Хамгийн сайн үр дүнд автоматаар
Товчлуур бүхий гар
удирдлагатай хувилбар дээр
Convotherm easyTouch® нь хэрэглэхэд гайхмаар хялбар байдаг.



Press&Go – Сонгох товч дараад л автомат боловсруулалт
Press&Go горимоор та өөрийн хоол боловсруулах концепцийг үүсгээрэй.
Өөрийн жоруудыг боловсруулж зурагтай нь хадгалснаар хоол хийхэд алдаа үл
гарна. USB зөөврийн дискээр хуулбарласан тоолшгүй олон хоолны жорууд чинь
хуруугаараа ганц товших төдийд л бэлэн болно. Хамгийн найдвартай хоол
боловсруулахад ч хэмжээ, болц, гүний темпратур гэх мэт мэдээллийг оруулах шаардлагагүй.
easyStart – Бүтээгдэхүүний төрлөө сонгоод л автомат боловсруулалт
Автомат боловсруулалтын ач холбогдол нэмэгдэж байна. Учир нь богино
хугацааны сургалтанд хамрагдсан ажилтан ч тогтсон процедурыг бие
даан хийх боломж олгодог. easyStart програмаар 6 төрлийн
бүтээгдэхүүнээс сонгон ажилгааг шууд эхлүүлэх боломжтой.
Ухаалаг хоол хийх програм нь олон төрлийн
даалгавараас хамгийн зөв хувилбарыг санал
болгодог. Оргил ачаалын үеээр mini-гээ
бүрэн төгс ашиглаж болно.
ConvoLink – Програм хангамжын бүрэн шийдэл
Таны хязгааргүй санааг мини-гийн үйлдлийн систем
хэрэгжүүлнэ. Компьютор дээ р өөрийн гайхалтай
бүтээлээ туурвиж “мини” –рүүгээ USB-р
хуулаарай.: Ингэснээр таны “бүтээл”
хаана ч, хэзээ ч нэг л
стандартаар гарах болно.
Хүн бүрт “мини”
Та сүлжээ рестораны эзэн ч бай, катерингийн систем ажилуулдаг ч бай,
бэйкэри дэлгүүртэй ч бай, од болсон тогооч ч бай бүхий л тогоочын
концепцед “мини” тохирно. “мини” цуврал нь 4 төрлийн хэмжээ, удирдлагын
самбарын 2 төрлийн сонголттой.

6.06 mini
(6 x 2/3 GN)

6.06 mini mobile*
(6 x 2/3 GN)

6.10 mini
(6 x 1/1 GN)

6.10 mini mobile*
(6 x 1/1 GN)

10.10 mini
(10 x 1/1 GN)

6.10 mini 2in1*, **
(2 x 6 x 1/1 GN)
Бидний санал болгож буй “мини” загвар нь орчин үеийн гал тогоонд шаардлагатай дараах үйлдлүүдтэй:
-
Press&Go хурдан сонгох товч – товчлуур дараад л хүүсэн үр дүн
-
easyTouch® – бүрэн touchscreen хяналтын самбар нь ашиглахад үнэхээр хялбар
-
easyStart – зураг дара ад л удирдана**
-
Сэнсний хурдыг бууруулсан ба автомат эсрэг эрэгэлттэй
-
ConvoClean system (бүрэн автомат цэвэрлэгээ) нь easyTouch® -тай төхөөрмжийн стадарт тоноглол ***
-
“мини” загваруудын хаалганы түгжээ нь sure-shut /баттай хаагдсан/ ажилгаатай
-
Бүтээгдэхүүний гүний темпратурыг олон цэгт хэмжих мэдрэгчтэй
-
Орон зайн хэмнэлттэй
-
Зөөврийн мини загвар нь цэвэр бохир усны савтай (суурин цэвэр, бохирын шугам шаардлагагүй).
-
Иймд та төхөөрөмжийнхөө жигнэх, ууртай шарах горимуудыг хаана ч ашиглах боломжтой
-
Өндрийг тохируулах хөлтэй (10.10 mini)
Таны хэрэгцээнд төгс нийцэх дагалдах хэрэгсэлүүд:
-
Гар шүршигч нь олон янзаар тохируулах боломжтой
-
ConvoLink програм хангамж
-
Олон төрлийн тохируулгатай төхөөрөмжийн суурь
-
Хананд бэхлэгч
-
ConvoVent жижиг оврын уур сорогч
-
Тавиурын иж бүрдэл – 2 ширхэг мини загварыг давхарлан байрлуулна
-
Листний өргөн сонголт
Хөнгөхөн, баялаг, шаржигнуур эсвэл шүүслэг ямар нь ч бай мини-гээр хийсэн бүх хоол амттай

Шинэхэн амтлаг ногоо
“Мини” ногоог зөөлөн аргаар болгодог. Ногооны өнгө, амин дэм,
тэжээлэг чанарыг хадгалдаг тусгай технологитой.

Au gratin, пицца, хөнгөн зууш
Хамгийн жижиг мини ч хэдхэн минутад нэг дор 6 пицца болгох боломжтой. Crisp & Tasty нэмэлт горимын тусламжтайгаар үргэлж амтлаг, шаржигнуур болгох болно!


Мах, грилдсэн хоол
Чопсыг хэдхэн минутад л гриллдэнэ! Гриллийн торны мөр гарсан
арааны шүлс асгаруулам шүүслэг стэйкний амтыг “мини” л бий
болгоно. Мөн шөнийн горимтой!
Загас, далаайн гаралтай бүтээгдэхүүн
Convotherm-ын гайхамшигт bio-steam програм нь загасны филлег зөөлөн шарж байх зуураа нөгөө листэн дээр байгаа ногооны үнэр, амтыг хооронд нь холихгүйгээр болгодог.

Талх, нарийн боов, бялуу, дессерт
Мини-д нэгэн зэрэг 24 ширхэг баггет хийх боломжтой. BakePro нэмэлт горимын тусламжтайгаар та тааруухан бэлдэцтэй байсан ч Дани нарийн боов
шиг чанартай бүтээгдэхүүн хийх болно. Convotherm-ын “мини” загвар
нарийн боовноос эхлээд улаан дарсанд лийр болгох хүртэл маш олон
төрлийн чихэрлэг хүнсэнд үнэхээр тохиромжтой.
Техникийн үзүүлэлт
