Atlas Coffee – бидний хайрыг шингээсэн брэнд мөн. Манай чадварлаг баг хоорондоо ялгаатай кофений моносортуудыг сонгож шардаг: моносорт тус бүрийн ургасан газрын уур амьсгал, бүс нутаг, амтны онцлогийг шорго дээр тодруулж өгсөн байдаг. Манай кофений онцгой, бусдаас ялгарч чаддаг байдал нь дээд зэргийн кофений үрэл болон чанарын шалгалтыг тогтмол хийдэгт оршино. Бид эдгээр кофений үрлийг зөвхөн бидэнд болон манай түншүүдэд бараагаа худалдаалдаг фермер болон томоохон импортлогчдоос шууд худалдан авдаг.
Atlas Coffee кофений үрлүүдийг дэлхийн мэргэжилтнүүдийн дунд танигдсан Diedrich брэндийн хийн шарагч дээр хуурдаг. Бид кофе шаралт болон үрлүүдийн чанарыг шалгахаас гадна кофений амт чанарыг бүрэн гүйцэд ойлгож төрөл бүрийн кофе шаралтын шинэ технологи болон жоруудыг боловсруулж ирээдүйд нэвтрүүлэх зорилгоор “каппинг” буюу мэргэжилтнүүдийн оролцоотой амлагааг тогтмол явуулж ирсэн. Олж авсан шинэ мэдлэг, туршлагаа бид долоо хоног бүрийн Мягмар гарагуудад зохион байгуулагддаг нээлттэй амлагааны хүрээнд хэрэглэгч нартайгаа хуваалцдаг.
Та инстаграмын @atlas_roasters хаягаар бүртгүүлэд манайд ирж болно.
Удахгүй уулзатлаа түр баяртай!

Дан үрийн
Кофе
ATLAS Ethiopia
Ethiopia Guji Natural
Кофег энгийн аргаар боловсруулах нь Эфиоп улсан хамгийн түгээмэл тархсан байдаг. Эндхийн тариачид кофений жимсийг эхлээд сүүдэрт эсвэл шууд наранд буюу “Африкийн наар” дээр хатаадаг. Энэхүү арга нь кофений үрлийг хамгийн дээд зэргээр агааржуулахаас гадна хатаалтыг илүү жигд бөгөөд хяналттай явуулах боломжийг олгодог.
Жимсний үрлийг тухайн үеийн цаг агаарын байдлаас хамаарч 10-20 хоногийн туршид хатаадаг бол шөнөдөө тусгай хучлагаар хучиж температурын зөрүүний улмаас аргаарт ялгарсан илүүдэл чийгнээс хамгаалдаг байна.
Кофений жимсийг хатаах эхний өдрүүдэд үрлүүдийг дахин нэг сортлож ялгана. Учир нь, хэт болсон эсвэл түүхий жимс нь хатаалтын хоёр, гурав дахь өдрүүдэд өнгөө өөрчлөдөг тул ялгахад хялбар болдог байна.


Бүс нутаг
oromia

Ургамлын аймаг
бүс нутгийн сортууд

Ургах өндөр
1850 - 2250 м

Савалгаа

Боловсруулалт
энгийн

Ургац
2017

Амт чанарын онцлог
гүзээлзгэнэ, тоор, жүрж
grain pro
ATLAS Sumatra
Sumatra Gayo Mountain
Кофений бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулах хүрээнд бид төрөл бүрийн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчдээс Суматра сортыг худалдан авч туршихад энэ сортын кофе нь нэг л нягт буюу хүнд, самарны давирхайлаг амттай, уусны дараа модны давирхай нь аманд амтагдсаар үлддэг байсан.
Суматра Гайо Маунтин сортын кофе нь энэхүү чанга, чихэрлэгдүү амтаа хадгалсан ч Суматра сортод огт нийцэхгүй нимбэгний өвс, ойн жимсний шүүслэг, тод, хурц амтыг агуулдаг.
Энэхүү кофений сортыг мэргэжилтнүүд харахгүйгээр “каппинг” буюу амтлагаа хийхдээ түүний хурц амт, анхилуун үнэрээр нь ихэвчлэн тэр даруй таньдаг.


Бүс нутаг
aceh

Ургамлын аймаг
cattura, colombia, castillo

Ургах өндөр
1800 - 2000 м

Савалгаа

Боловсруулалт
хагас угаасан

Ургац
2017

Амт чанарын онцлог
нимбэгний өвс, лайм, талын цэцэгс, ойн жимс
grain pro
ATLAS Ethiopia
Ethiopia Konga Natural
Эфиопия Конга сортын кофег Mekuria Mergia-ийн хувийн эзэмшилд байдаг кофе боловсруулах станц нь энэ бүс нутгийн жижиг үйлдвэрлэгч нараас худалдан авдаг байна.
Үүний гол зорилго нь кофений үрлийн чанарыг сайжруулж нэг түвшинд хүргэхэд оршино. Эфиопия Конга сортын кофений адил анхилуун, дүүрэн амт гаргахын тулд боловсруулалтанд ихээхэн анхаарал тавих шаардлагатай. Кофег хэд хэдэн үе шаттайгаар боловсруулж бэлддэг.
Эхлээд жимсийг нимгэн үелж тараагаад “үзэмлэх” буюу хатах үе шатанд хүргэнэ. Энэ үед кофений үрэл нь чихэрлэг амтыг шингээн авч, шүүслэг бүтэцтэй болдог. Хоёрдугаар үе шатанд жимсийг тогтмол хутгаж сэврээсээр 12%-ийн чийгшилтэй болтол нь хатаана. Ингэхдээ үд дунд болон шөнөдөө амраана.


Бүс нутаг
yirgacheffe - эфиопын өмнөд хэсэг, konga - бүс

Ургамлын аймаг
herloom

Ургах өндөр
2000 м

Савалгаа

Боловсруулалт
энгийн

Ургац
2017

Амт чанарын онцлог
нэрс, тоор, сарнай
grain pro
ATLAS Brazil
Brazil Peaberry
Пиберри (англиар: Peaberry, товч: PB) – гэдэг нь бусад кофений төрлүүд шиг хоёр бус, харин ганцхан үртэй, хожим нь энгийн кофе шиг хэлбэр, хэмжээтэй болж өсдөг кофений онцгой төрөл юм.
Хоорондоо наалдаж ургасан хоёр яс нь зэрэг өсөж томрохдоо кофений жимсний чихэрлэг, шүүслэг амтыг илүү сайн шингээж авдаг байна. Ийм кофений чихэрлэг чанар нь энгийн үрэлтэй харьцуулахад хавьгүй илүү байдаг тул Пиберри сортуудын кофе нь ямагт бусдаас илүү тэнцвэртэй бөгөөд хүчиллэг амттай байх болно.
Энэхүү “Бразилия” төрлийн кофе нь илүү хүчиллэг, цэвэр байдаг тул кофе сонирхогчидод амархан танигддаг юм.
Энэ нь кофений үрлийн хэлбэрийн онцлог болон шаралтын технологитой холбоотой юм - учир нь, бөөрөнхий хэлбэртэй үрэл доторх бодисын солилцоо, урвалууд илүү жигд явагддаг давуу талтай.


Бүс нутаг
carmo de minas, minas gerais

Ургамлын аймаг
бүс нутгийн сортууд

Ургах өндөр
900 - 1100 м

Савалгаа

Боловсруулалт
энгийн

Ургац
2017

Амт чанарын онцлог
газрын самар, карамель, сүүний шоколад
grain pro
ATLAS Colombia
Colombia La Virgen superwashed
100 цаг хүйтэн усанд сойгоод, 25 өдөр өлгөж хатаана.
Энэхүү туршилтын бидний зөвлөмжийн дагуу хийсэн юм.
Ферментаци буюу исэлдүүлэлтийн нөхцөл нь бидний тооцоолсон Колумб кофений үрлийг боловсруулахад шаардлагатай нөхцөлтэй яг адилхан байсан.
Энэ удаад исэлдүүлэлтийн үйл ажиллагааг Кени кофений ферментацитай төстэй үе шаттай явуулсан юм.
Үүнд кофений үрлийг хэдэн хоног хүйтэн усанд сойгоод, дараа нь ферментаци буюу исэлдүүлэлт явагдаж буй саван доторх усны температурыг тогтмол барих зорилгоор тусгай уусмалыг тогтмол нэмж хольдог юм.


Бүс нутаг
antioquia

Ургамлын аймаг
улаан болон шар cattura

Ургах өндөр
1800 - 2300 м

Савалгаа

Боловсруулалт
угаасан

Ургац
2017

Амт чанарын онцлог
интоор, бэрсүүт жүрж, амтат чинжүү, ойн жимс, гаа
grain pro
ATLAS Ethiopa
Ethiopa Sidamo
Этиопийн өмнө зүгт орших Сидамо бүсийн томоохон газар нутгийг маш хүнд нөхцөлтэй газар тариалангийн талбайнууд эзэлдэг: кофены тариалангийн талбайтай алслагдсан уулархаг нутгууд болон Aleto, Vondo, Darra, Dale зэрэг олонд нэртэй шигүү тариалсан газрууд бий.
Сидамод 90,000 фермер бүхий ойролцоогоор 50 газар байдаг. Үндсэндээ эдгээр нь олон янзын сортын тариалсан кофе төдийгүй уламжлалт кофе тариалдаг жижиг гэр бүлийн газрууд юм.
Эдгээр фермерийн талбай 1 га-ас хэтрэхгүй ба 1500 хүртэл мод ургадаг. Өдөр бүр хэдэн зуун фермерүүд кофены жимсийг бага хэмжээгээр боловсруулах станц руу хүргэдэг.
Энэ талбайн хувьд, угааж цэвэрлэсэн кофе нь илүү түгээмэл байдаг боловч мөн байгалийн (хуурай) аргаар боловсруулалт явагддаг. Юуны түрүүнд, хурааж авсан жимс гараар ялгагдсаар болсныг нь түүхий болон дутуу болцтойгоос салган авдаг.
Дараа нь жимсийг автомат аргаар хальс, зөөлөн эдийг нь салгаад 24-48 цагийн турш усанд исгэдэг. Кофег хатаах зориулалтын тавцан рүү илгээхээс өмнө 12-24 цагийн турш цэвэр усаар угаана. Африк модон тавцан дээр хатаахад 10-15 хоног үргэлжилдэг бөгөөд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан, өдрийн дундуур, шөнийн цагаар кофег тороор бүтээдэг.


Бүс нутаг
Guji

Боловсруулалт
Угаасан

Ургамлын аймаг
Heirloom

Ургах өндөр
1600 - 2000 м

Савалгаа

Ургац
2018

Амт чанарын онцлог
жасмин, тоор, лийр
grain pro, 250 гр