Бидний тухай
Серкл Солюшн ХХК-нь 2018 оны 09 сард ресторан, зоогийн газар, кофе шоп, паб, бар, кафе, зэрэг нийтийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ болон зочид буудал зочлох үйлчилгээний (HoReCa) бизнесийн байгууллагуудад шаардлагатай хүнсний бараа бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмжүүдийг ханган нийлүүлэх, мэргэжлийн сургалт, зөвлөгөө, засвар үйлчилгээ үзүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан.
Бид хэдийгээр шинэ залуу компани хэдий ч үүсгэн байгуулагч болон гүйцэтгэх удирдлага, залуу баг хамт олныхоо гадаад, дотоод худалдааны салбарт ажиллаж байсан олон жилийн туршлагын үр дүнд олон улсад алдартай, чанартай брэндүүдийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч буюу дистрибьютерийн эрхтэйгээр ажиллаж байна.

Бид:
-
Германы алдарт 60 жилийн түүхтэй, дээд зэргийн ALTHAUS цай, болон түүний дагалдах хэрэгслүүд
-
ОХУ-н 10 жилийн түүхтэй Партнер компанийн үйлдвэрлэсэн дээд зэргийн ATLAS кофе, болон дагалдах хэрэгслүүд
-
ОХУ-н 10 жилийн түүхтэй Партнер компанийн үйлдвэрлэсэн байгалийн цэвэр жимсний FINEBERRY нухаш, пюрэ
-
Америкийн Welbilt компанийн Герман улсад үйлдвэрлэсэн CONVOTHERM шарах шүүгээ
-
Америкийн Welbilt компанийн Англи улсад үйлдвэрлэсэн MERRY CHEF олон үйлдэлт шарах шүүгээ
-
Итали улсад үйлдвэрлэсэн COLDLINE брэндийн хөргөгч, хөлдөөгч
-ийг импортлон оруулж, Монголын зах зээлд хэрэглэгчддээ санал болгон нийлүүлж, сургалт зөвлөгөө, засвар үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Бүтээгдэхүүнүүд
HoReCa буюу өндөр зэрэглэлийн зочид буудал, ресторан, кафед зориулсан дээд зэргийн чанартай премиум брэнд цай
100% Арабика дээд зэргийн Спешилти кофе
Мэргэжлийн БАРИСТА нарын шилдэг сонголт
Олон үйлдэлт, уурын солилцоотой шарах шүүгээ
Олон үйлдэлт, өндөр хурдны
шарах шүүгээ
Байгалийн цэвэр жимсний
пюрэ- консервантгүй, амт,
будаг оруулагчгүй

Д.Бүжинлхам
Серкл Солюшн компанийн
Гүйцэтгэх Захирал
Цай, кофены хэрэглээ, түүгээр үйлчлэх соёлын хөгжил, өөрчлөлт миний сонирхлыг маш ихээр татдаг. Сайхан амттай, сайн чанарын цай болон кофег ууж байх тэр мөчид би энэ 1 аяга цай, кофе намайг уух хүртэл хэрхэн бий болдог, цайны навч болон кофены ногоон үрийг нь хаанаас авчирж, бэлтгэж үйлдвэрлэн энэ бүтээгдэхүүн бэлэн болсон бол гэж бодогдсон тэр үеэс би энэ ажилдаа дуртай болсон. Тиймээс ч би харилцагч, үйлчлүүлэгч нартаа олон жилийн туршлагатай цай, кофены мэргэжилтнүүдийн ур чадвар, мэдлэг, туршлага, чанар шингэсэн дээд зэргийн ALTHAUS цай, ATLAS кофег ханган нийлүүлж, цай, кофены соёлын тухай илүү ихийг хамтдаа таньж мэдэн, хөгжихийг хүсэж байна
Хаяг
+976 8806-6916
Сүхбаатар дүүрэг, Амарын гудамж, Соёлын төв өргөөний ард, Modern Nomads рестораны хажууд
ажлын цаг:
Да - Ба гарагуудад 09:00 - 18:00
Бямба, Ням гарагт амарна.