• Admin

ХАР ЦАЙ ХЭРЭГЛЭХ НЬ ЯМАР АЧ ТУСТАЙ ВЭ?

Бидний хэрэглэж заншсан Хар цайг хамгийн анх 1590-ээд оны үеэс Хятадад хэрэглэж эхэлсэн гэж үздэг. Түүнээс хойш Англи болон Европын орнуудаар дэлгэрч улс, үндэстэн бүр тус, тусын онцлог шинжийг агуулсан хар цайг хэрэглэх болсон ба улмаар цайны соёл гэх зүйл дэлгэрсэн гэдэг. Тэгвэл хар цайг өдөр тутам тогтмол хэрэглэснээр таны биед гарах эерэг 5 өөрчлөлтийг танил

цуулъя.

1. Антиоксидантаар баялаг бөгөөд амны эрүүл мэндийг сайжруулна

Хар цайнд агуулагдах антиоксидант нь химийн хортой бодисуудаас үүддэг ДНХ-ын гэмтлийг зогсоодог. Эдгээр антиоксидант нь жимс болон хүнсний ногоонд агуулагддагаас өөр ба зөвхөн хар цайнд л агуулагддаг гэнэ.


Мөн буйлыг үрэвсүүлж, шүдний цооролтыг бий болгодог нянгийн үржлийг хар цайнд агуулагдах бодисууд устгадаг. Түүнчлэн хар цайнд "полифенол" гэх бодис байдаг бөгөөд энэ бодис нь нянгуудыг шүдэнд наалдуулдаг, наалдамхай бодис үүсэх нөхцлийг үгүй хийдэг гэнэ.


2. Зүрхний үйл ажиллагааг дэмжиж хорт хавдраас сэргийлнэ

Хар цай нь Японы уламжлалт ногоон цайтай зарим талаар төстэй байдаг аж. Нэгэн судалгаанд өдөр бүр 3 болон түүнээс олон аяга хар цай уудаг хүмүүсийг огт уудаггүй хүмүүстэй харьцуулахад цус харвах магадлал нь 21 хувиар бага байжээ.


Мэдээж Хар цайг хорт хавдраас сэргийлдэг гэдгийг батлахын тулд маш олон жил шаардлагатай нь тодорхой. Гэсэн хэдий ч томоохон судалгааны багийн гишүүд хар цай тогтмол уусан эмэгтэй өндгөвчний хорт хавдраар өвчлөх магадлал тун бага байдаг гэсэн таамгийг гаргаад байгаа юм.



3. Ясыг бэхжүүлж, чихрийн шижингээр өвдөх эрсдлийг багасгана

Мөн хар цайг тогтмол ууснаар яс илүү бат бөх болдог бөгөөд ялангуяа бага насны хүүхдэд элбэг тохиолддог рахит өвчнийг үүсгэдэг шалтгааныг устгадаг.

АНУ-д 2007 онд 65-100 насны нийт 1000 хүнийг судалгаанд хамруулахад өдөрт тогтмол 1-2 аяга хар цай уудаг хүнийг уудаггүй хүмүүстэй харьцуулсан бөгөөд тогтмол уудаг хүний чихрийн шижин тусах магадлал нь уудаггүй хүнийхээс 70 хувиар бага байдгийг баталжээ.



4. Дархлааны системийг дэмжиж стресс тайлна

Хар цай тогтмол ууснаар дархлааны систем улам хүчирхэг болох ба ялангуяа өвлийн улиралд элбэг тохиолдох ханиад, томуунд өртөхгүй байх боломжтой болно.


Мөн Лондон хотод нэгэн судалгаа явуулж 75 иргэн оролцуулж 2 хэсэг болгоод, 6 долоо хоногийн туршид шингэн зүйл уухдаа эхний хэсгийн хүмүүсийг үргэлж цай, харин нөгөө хэсгийн хүмүүсийг зөвхөн кофе уух даалгавар өгсөн байна. 6 долоо хоног өнгөрсний дараа оролцогч бүрийн цусны даралт болон зүрхний цохилтыг зориудаар ихэсгэхэд зөвхөн цай уусан эхний бүлэг хүмүүсийн цусны даралт, зүрхний цохилт бусад хүмүүсийнхээс хэд дахин хурдан хэвэндээ орсон гэнэ.


5. Хоол шингэхэд тустай

Дархлааны системийг дэмжихийн хажуугаар хоол боловсруулах ажиллагааг хурдасгадаг. Хоол боловсруулалт хурдассанаар ходоод, бөөр гээд дотоод эрхтнүүдийн өвчлөх магадлал дагаад буурдаг ажээ.


Бусад цайны төрөлд байх кофейн хар цайнд тун бага агуулагддаг учраас зүрхэнд хэт их ачаалал өгөхгүйгээр, тархины цусан хангамжийг сайжруулдаг. Түүнчлэн өглөө уусан нэг аяга хар цай таныг бүтэн өдрийн туршид эрч хүчээр хангаж чадна.



Та ALTHAUS-ын Pyra Pack, Deli Pack, Grand Pack болон Loose leaf tea савлагаатай Хар цайны төрлөөс сонголтоо хийгээрэй.


Утас: 8806 6916, 8801 1951





65 views

Меню

Сошиал хаяг

© 2019 by Circle Solution LLC. All rights Reserved. Ulaanbaatar, Mongolia