• Admin

ЯМАР ТӨХӨӨРӨМЖ НЯН, ВИРУСЫГ УСТГАЖ ЧАДАХ ВЭ?

Ханиад томууны нян, вирусын идэвхжил ихтэй байгаа энэ үед ажиллаж, амьдарч байгаа орчныхоо агаарыг халдваргүйжүүлэх, аюулаас урьдчилан сэргийлэх боломжуудын талаар судалсны үндсэн дээр “Серкл солюшн” ХХК ОХУ-аас Дезар төхөөрөмжийг оруулж ирэн Монголын зах зээлд худалдаалж байна. Уншигч танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр “Серкл солюшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Бүжинлхамтай ярилцлаа.


Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе!


Ярилцлагынхаа эхэнд нян бактерийн талаар асуумаар санагдаж байна. Яг одоо ханиад томуу ихтэй байгаа үед бидэнд өдөрт 2-3 удаа цонхоо онгойлгож цэвэр агаар солилцуулж байх хэрэгтэй гэсэн зөвлөгөөг байнга өгч байгаа шүү дээ? Ер нь Өрөө тасалгааны агаарт нян бактери хэр тэсвэртэй байдаг юм бол оо?


Баярлалаа. Насанд хүрсэн хүн 1 хоногт ойролцоогоор 20 мянган удаа амьсгалаа авч, гаргадаг болохоор бидний уушигаар өдөрт дундажаар 10 мянган литр агаар дамждаг гэдэг. Тэгвэл хүн ер нь өдрийн 80-90 хувийг ямар нэгэн өрөө, тасалгаанд өнгөрүүлдэг юм байна. Бидний дийлэнх цагаа өнгөрөөж байгаа энэ өрөө, тасалгаанд вирус, нян, бичил биетүүд нь бүтцээсээ хамаараад АГААРТ хэдэн цаг, хэдэн хоног хүртэл амьдрах чадвартай байдаг бөгөөд агаарын урсгалыг даган өрөө тасалгаагаар тархдаг аюултай.


Тэгвэл яаж агаарт байгаа нян, бактери, вирусийг хэрхэн яаж устгах вэ? Тийм боломж байгаа юу? “Серкл солюшн” ХХК агаарыг халдваргүйжүүлэх төхөөрөмж оруулж ирж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

Манай зах зээл дээр агаарыг цэвэршүүлж, чийгшүүлэх нян, бактери устгах олон төрлийн бүтээгдэхүүн, төхөөрөмжүүд олноороо худалдаалагдаж байгаа бөгөөд тухайн төхөөрөмж аппаратууд нь нян, бактерийг тусгай шүүлтүүрээр шүүн агаарыг цэвэршүүлдэг. Мэдээж дээр хэлсэнчлэн өрөө тасалгааг байгалийн аргаар агаарын сольбилцолд оруулж цэвэршүүлэх боломжтой. Харин вирусыг устгах замаар агаарыг халдваргүй болгоно гэдэг бас нэг өөр ойлголт юм. Бидний хувьд дан ганц нян, бактериас гадна вирусыг хүртэл устгаж, агаарыг ариутган халдваргүйжүүлдэг арга зам байдаг эсэхийг судалсны үндсэн дээр ОХУ-д улсад үйлдвэрлэгдсэн хэт ягаан туяагаар агаар дахь нян, вирусыг устган, агаарыг ариутган халдваргүйжүүлдэг ДЕЗАР брэндийн мэргэжлийн төхөөрөмжийг танилцуулж байгаа юм.


Ер нь өрөө, тасалгааны агаарыг халдваргүйжүүлэх хамгийн үр дүнтэй арга бол хэт ягаан туяагаар нян, вирусыг устгах арга гэж мэргэжлийн хүмүүс баталсан байдаг. Бидний оруулж ирж байгаа энэхүү төхөөрөмж нь агаарыг халдваргүйжүүлж агаар дахь нян, вирус, мөөгөнцөр зэрэг бохирдлыг нэг талаараа сорон авч эргэлдүүлэгч сэнсний тусламжтайгаар ариутгагч гэрлээр нэвтрүүлэн агаарыг сэлгэн халдваргүйжүүлдэг юм.


Агаар цэвэршүүлэгч, чийгшүүлэгч гэж олон сонсож байснаас халдваргүйжүүлэгч гэж бол сонсож байгаагүй юм байна. Агаар цэвэршүүлэгчээс өөр үйлчилгээтэй гэсэн үг үү? Ялгаа нь юу байгаа вэ?


Агаар цэвэршүүлэгч, чийгшүүлэгч гэсэн төхөөрөмжүүдийн хувьд янз бүрийн сайн чанарын шүүлтүүртэй төхөөрөмжүүд байдаг. Тэдгээр төхөөрөмжүүд агаарыг тухайн шүүлтүүрээр шүүж аваад цэвэршүүлж, чийглүүлж гаргадаг. Харин манай энэ танилцуулж буй ДЕЗАР төхөөрөмжийн хувьд хоёр үндсэн давуу талтай.


Нэгдүгээрт - Нүүрсэн шүүлтүүртэй - Энэ шүүлтүүр нь энгийн тоос тоосонцороос гадна химийн хороор бохирдсон агаарыг 98% хүртэл шүүх чадвартайг ОХУ-н “Экозонд” лабораторийн туршилтаар баталсан бөгөөд оросын эмнэлгийн тоног төхөөрөмжийн стандартанд багтсан халдваргүйжүүлэх эд ангийн нэг төрөл нь юм. Тиймээс элдэв харшлын гаралтай өвчнөөс урдчилан сэргийлэх боломжтой.


Хоёрдугаарт - Нян, вирус устгагч хэт ягаан туяаны чийдэнтэй - Төхөөрөмжинд Александр Николявич Лодыгины нэрэмжит эрдэм шинжилгээний хүрээлэнд туршигдан баталгаажсан нян, вирус, мөөгөнцөрийг 99.9% устгаж хэт ягаан туяаны цацрагаар агаарыг халдваргүйжүүлдэг чийдэн суурилагдсан. Энэхүү чийдэн нь хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй хүнтэй орчинд хэрэглэж болно гэдгээрээ бусад төхөөрөмжүүдээс ялгаатай юм.


Та сая энэ төхөөрөмжинд хэт ягаан туяаны чийдэн байгаа гэлээ, энэ нь хүний биед сөрөгөөр нөлөөлөхгүй юу?


Та бид эмнэлгийн хамгийн сайн ариутгагдсан, элдэв халдвараас баттай хамгаалагдсан байх ёстой 1-р зэргийн өрөө болох мэс заслын хагалгааны өрөө, боолтын өрөө, амаржих газрын нярайн тасаг, эхийн сүү ариутгах өрөө, тасалгаануудыг ариутгаж, халдваргүйжүүлэхдээ кварцын гэрэл ашигладагийг мэднэ. Кварцын гэрлээр халдваргүйжүүлэлт хийхдээ хүн байхгүй орчинд хийгээд дараа нь хаалга, цонх онгойлгож тасалгааны агаарыг заавал сэлбэх буюу агаар оруулах шаардлагатай байдаг. Учир нь кварцын гэрэл озон ялгаруулдаг тул хүний дэргэд байвал сөрөг нөлөөтэй байдаг байна.

Харин энэ төхөөрөмжинд байгаа хэт ягаан туяаны чийдэнгийн бүрхүүл нь ягаан өнгийн шилээр хийгдсэн байгаа ба энэ шил озоныг маш сайн шүүдэг тусгай технологиор хийгдсэн. Нян, вирус, мөөгөнцөр устгах энэ төхөөрөмжийг ажиллуулсаны дараа тасалгаанд агаар оруулах шаардлагагүй бөгөөд хүнтэй өрөөнд байнгын ашиглаж болдогоороо давуу талтай. Иймээс хүний биед сөрөг нөлөөгүй. Эмнэлэгт хэрэглэдэг мэргэжлийн төхөөрөмжөөр гэр орон, албан тасалгаа, автомашин гээд ахуйн хэрэглээний агаарыг ариутган халдваргүйжүүлэх боломж бүрдэж байгаа нь бас нэгэн давуу тал гэж үзэж байна. Ялангуяа гэрийн тэжээвэр амьтнаас харшилдаг эсвэл ургамлын болон химийн гаралтай тоос тоосонцроос харшламтгай айл өрхүүдэд маш тохиромжтой төхөөрөмж шүү гэж хэлмээр байна.


Энэ төхөөрөмжийг ашигласанаар ямар нян, вирусыг ариутгаж, халдваргүйжүүлдэг вэ? Энэ нь ямар нэгэн судалгаа, шинжилгээгээр нотлогдсон уу?


Дезар төхөөрөмж нь тасалгааны агаар дахь вирус болон ханиадны бүх халдварыг 99.9% үр дүнтэй халдваргүйжүүлнэ. Үүнийг ОХУ-ын томуу томуу төст өвчин судлалын институтэд туршин доорх төрлийн нян вирус, бичил биетүүдийг устгадаг болохыг баталгаажуулсан байдаг.


  • Амьсгалын замын цочмог вируст халдвар;

  • Амьсгалын замын цочмог өвчин;

  • Ханиад, томуу, томуу төст өвчин;

  • Нян, бактери;

  • H1N1 вирус, шувууны H5N2 вирус;

  • Микробактери;

  • Мөөгөнцөр;

  • Сүрьеэгийн нян, савханцар;

  • Харшил үүсгэгч ургамалын болон химийн гаралтай тоос, тоосонцорын нян вирусыг устгаж халдваргүйжүүлэх юм.

Өдөрт байнгын залгаатай байж бүрэн халдваргүйжүүлнэ гэсэн үг үү? Ер нь халдваргүйжүүлэх хугацааны хувьд хэр удаан байх вэ?


Ер нь бол агаарыг халдваргүйжүүлэхэд шаардлагатай бүхий л цаг хугацаанд хүний дэргэд тасралтгүй ажиллах боломжтой бөгөөд хэт ягаан туяаны чийдэн нь тусгай шилээр хийгдсэн учир та бүхэн санаа зоволтгүй дэргэдээ ашиглах боломжтой юм. Жишээ нь: 100м3 талбайг бол 1 цагт агаарыг халдваргүйжүүлнэ. Мэдээж олуулаа суудаг бол өдөрт 8 цаг ажиллуулахад тухайн өдөртөө агаар дахь нян, вирус, мөөгөнцөр, тоосонцорыг устгаж халдваргүйжүүлнэ гэж ойлгож болно.


Төхөөрөмж маань хүчин чадлаасаа хамаараад нийтдээ 8000-9000 цаг ашиглах боломжтой үүнийг жилээр нь тооцож үзэхийн бол 2-3 жил ашиглах боломжтой юм.


Төрөл загваруудын хувьд өөр өөр байх шиг байна. Ямар зориулалт, ялгаатай вэ?


Бид анх Дезар 3, 5, 802 гэсэн хананд тогтоох загвар, Дезар 4,7, 802П гэсэн дугуйтай зөөврийн загвар, Тээврийн хэрэгсэлд ашиглаж болох Дезарь СП гэсэн 5 төрлийн загварыг оруулж ирсэн. Харин одоогоор бидэнд Дезар 3 болон Дезар СП загвар нь цөөн тоогоор үлдсэн байна.


Тээврийн хэрэгсэл гэлээ, машиндаа ашиглаж болно гэсэн үг үү?


Тийм. ДЕЗАР СП гэсэн загвар байгаа. Машинд байрлуулдаг төхөөрөмж нь ОХУ-ын Эрүүл мэндийн яамны 2013 оны 6 сарын 20-ны өдрийн тушаалаар ОХУ-ын бүх түргэн тусламжийн машинд заавал суурилуулан ашигладаг ДЕЗАР СП загварын төхөөрөмж бөгөөд хүнтэй орчинд агаар дахь нян, вирусыг хэт ягаан туяагаар 99,9% үр дүнтэй устгагч төхөөрөмж юм.


Төхөөрөмжийн давуу тал нь авсаархан хэмжээтэй (410х150х110мм), машины салонд угсран байрлуулах боломжтой, машины акумляторын цэнэгээр тэжээгддэг, дуу чимээгүй ажиллагаатай, зэвэрдэггүй материалаар хийгдсэн.


Манай улсын хувьд нүүрс тээвэрлэх ажлыг байнгын тасралтгүй хийж байгаа болохоор олон цагаар машины бүхээгт ажилладаг холын тээврийн жолооч нарыг халдвараас хамгаалах зорилгоор машин доторх агаарыг халдваргүйжүүлэгч зориулалтын төхөөрөмжийг байрлуулан ашиглахыг санал болгож байна.


Өөр ямар газруудад ашиглавал илүү тохиромжтой вэ?


Энэхүү төхөөрөмжийг зөвхөн эмнэлэгийн зориулалттай төхөөрөмж юм байна гэж хүлээж авалгүйгээр хүмүүс цугларан үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л үйлчилгээний газруудад ашиглах боломжтой. Тухайлбал, эмнэлэг, урьдчилан сэргийлэх байгууллагууд, Сувилал, эмийн сан, Хүүхдийн цэцэрлэг, сургууль, Спортын клуб, фитнесс төв, Гоо сайхны салон, үсчин, Албан тасалгаа, оффис, хурлын өрөө, Жижиг дэлгүүр, үйлчилгээний төв, банк, Байр, орон сууц, гэр орон, Нийтийн тээврийн автобус, такси гээд та өөрийн байгаа газрынхаа агаарыг халдваргүйжүүлж, халдварт өвчнаас урьдчилан сэргийлж, эрүүл байх боломж бүрдэж байгаа шүү гэдгийг хэлэхэд таатай байна.

Бидний урилгыг хүлээн аван хэрэгтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Агаар халдваргүйжүүлэгч төхөөрөмжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг:

Утас: 8044-6916, 8033-6916

FB page: Агаар халдваргүйжүүлэгч төхөөрөмж

https://www.facebook.com/dezar.mongolia/

107 views

Меню

Сошиал хаяг

© 2019 by Circle Solution LLC. All rights Reserved. Ulaanbaatar, Mongolia